Зорилт

Манай нийгэмлэг нь дараах зорилтуудтай:
  1. Түүхийн явцад бий болсон ялгаатай олон соёлыг судлах сонирхолтой хүмүүсийг нэгтгэх.
  2. Шинжлэх ухаан, соёлын байгууллагуудтай үндэсний болон олон улсын түвшинд соёл, шинжлэх ухаан, урлагийн хамтын ажиллагааг бий болгох.
  3. Антропологи болон түүнтэй холбоотой салбар ухааны номын сан, соёл мэдээллийн төвүүдийн үүсэл, үйл ажиллагааг дэмжих.
  4. Түүхэн үнэт зүйлсээ хадгалах үүднээс дэлхий дээрх соёл иргэншилт хүмүүсийн бий болгосон ардын мэргэн ухаан, гүн ухаан, хэл шинжлэлийн эх сурвалжийг судлах.
  5. Хүмүүний оюун ухаан, ёс суртахуун болоод сэтгэлзүйг хөгжүүлснээр амьдралд нь хувь нэмэр оруулах.
  6. Дэлхийн бусад антропологийн төвүүдтэй нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаатай ажиллах.
  7. Үндэсний болон олон улсын хэмжээний чуулган, бага хурал, олон нийтэд зориулсан лекц, уулзалтуудыг бусад антропологийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулах.
  8. Өөр өөр цаг үе, газар оронд үүссэн соёлуудыг шинжлэх ухаан, урлаг, шашин, гүн ухааны үүднээс судлан шинжлэх.
  9. Дэлхий дээрх ялгаатай соёлуудын метафизик болон үзэл санааны илэрхийллийн нэг хэсэг болсон шашин болон нийгмийн ухагдахууны нарийн утга учрыг судлах.
  10. Антропологийн мэдлэгийг түгээх үүднээс ном, сэтгүүл, мэдээллийн хуудас, товхимол бэлтгэх, хянан тохиолдуулах, хэвлэх.
  11. Бусад улс орнуудад тус нийгэмлэгийн салбарыг үүсгэн байгуулах.
  12. Мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан антропологийн судалгааны үр дүнг түгээх.
  13. Эртний соёл иргэншлүүдийн онцлог шинж чанар, үнэт зүйлс, дүр төрхийг олон нийтэд түгээж буй нэвтрүүлэг хөтөлбөрүүдийг дэмжих.