ПСИХОАНАЛИТИК АНТРОПОЛОГИ

Психоаналитик Антропологи нь археологи болон антропологийн салбар дахь онцгой хувьсгал юм. Энэхүү антропологийн шинэ хандлага нь эртний бүхий л соёлуудад оршсоор ирсэн шашин, домог зүй, гүн ухааны салбар дахь бэлэгдлийн архетипийг судалдаг. Хүний сэтгэхүйд оршсоор ирсэн оньсого мэт зүйлсүүдийг эртний иргэншлүүд дэх бэлэгдэлт архетипийн гайхам үнэн тайлна гэдгийг Карл Густав Юнг хэлжээ.

Психоаналитик антропологи нь папирус, пирамид, гар бичмэл, бунхан, археологийн олдворуудад агуулагдах дотоод сэтгэлийн ухааныг психоанализийн тусламжтайгаар нээн илрүүлэх боломжтой.

Жишээ нь: Мексикийн эртний кодекс, Ассирийн самбар, сөнөсөн тэнгисийн

 

хуулиаст бичиг, хуучны пергамент цаасан дээрх бичиг, эртний сүм хийд, онцгой чулуун хөшөө, хуучны дүрс бичиг, эртний бунханууд гэх мэт… Эдгээр нь ойлголт болон оюуны таамаглалын чанад дахь гностик санааг бэлэгдлийн утгаараа дамжуулан илэрхийлдэг. Учир нь тэд хэзээ ч энгийн оюунаар ойлгогдохуйцаар бүтээгдээгүй юм.

 

 
  ГНОСТИК АНТРОПОЛОГИ      

1/4