| |
Судлах зүйлс:
-
Антропологийн ойлголт..
-
Антропологийн салбар ухаанууд: физик антропологи, нийгэм-соёлын антропологи, угсаатны зүй гэх мэт.
-
Антропологитой холбоотой шинжлэх ухаанууд: сэтгэл судлал, социологи, түүх, сурган хүмүүжүүлэх ухаан, статистик, архелоги, шашин судлал, домог зүй гэх мэт.
-
Тотем онгон шүтээний өвөг соёлын үзэгдэл: бэлэгдэлийн утга, шашны ач холбогдол, цаашилбал тотем шүтээн болон метафизик ертөнцийн хамаарал. Орчин үеийн тотем шүтлэг, түүний ерөнхий ойлголтууд.
-
Ардын мэргэн ухаан, шашны зан үйлийн бүжиг: Тэдний эх сурвалж, болоод шашин гүн ухаан, домог, нийгмийн ач холбогдолууд.
-
Могойг шүтэх ёс: Эртний бүх соёл иргэншилд орших байдал.
-
Байгаль шүтэх ёс: Байгалийн үндсэн мах бодь болох ус агаар, гал, шороог дээдлэн, метафизик болон нийгэм,
|
|
|
шашны ач холбогдолыг судлах. Үржил шимийн бэлэгдэлийг шүтэх ёс. Дэлхийн олон төрлийн соёлд оршисоор ирсэн үржил шимийн талаарх үлгэр, домог, бэлгийн зан үйл, түүний ач холбогдол мөн эртний хүмүүний ертөнцийг үзэх үзэл, сэтгэл зүйг нь төлөвшүүлсэн байдал, түүнчлэн нийгмийн давхраажилт болон тухайн зүйлийн хоорондох уялдаа холбоог судалдаг.
-
Үхэл хэмээх ойлголт эртний уламжлалуудад: Үхэл хэмээх ойлголтын сэтгэл зүйн болон гүн ухааны уялдаа холбоо. Хүүрнээс ангижрахын түүхэн болон нийгмийн ач холбогдол. Оршуулгын зан үйлийн талаарх метафизик үзэл санаа. Эртний соёлуудын өвөрмөц шинжид байгаа үхэл хэмээх ойлголтын ашиг тус, үр нөлөө.
-
Эртний соёл иргэншлүүдийн зан үйл, бэлэг тэмдэг: Шашны бэлэгдэл; Дүрс үсгийн, авиан, тооны бэлэгдэл. Эрт цагаас уламжлагдан ирсэн нийгмийн янз бүрийн анги давхрааны хувцас өмсгөлийн бэлэгдэл.
|
|
|