| |
НИЙГМИЙН АНТРОПОЛОГИ
Нийгмийн антропологи нь өөр өөр нийгэмд орших нийгмийн харилцаа ба тогтолцооны судалгаан дээр тулгуурладаг. Уг тогтолцооны бүтэц болоод зан авирын төрөл тус бүрээрээ ялгагддаг онцлог шинжүүдийг нь задлан шинжлэх зорилгоор өөр өөр цаг үе газар оронд буй нийгмийн тогтолцоог харьцуулан судалдаг. Тиймээс ч хүн төрөлхтөн аж төрж байгаа нийгмээсээ хамаараад, хэрхэн янз бүрийн зан авир гаргадаг, яагаад гэдгийг мэдэх нь нийгмийн антропологийн гол зорилгуудын нэг билээ.
Түүнчлэн нийгмийн антропологи нь нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн буюу тогтсон бүлгийн ба хувь хүний зан авирын төлөвшлийг мэдэхийг хүсдэг. Мөн нийгмийн зан авир нь ихэвчлэн тухайн бүлэгтээ л зөвшөөрөгддөг. Тиймээс байгууллага, хамт олонг мэдэх. Тухайлбал: гэр бүл; хамаатан садан; гэрлэсэн хосууд, мөн эдийн засаг, улс төр, хууль, шашны байгууллагууд гэх мэт нийгмийн харилцааны явцад бий болсон үр дагавар, ёс зүй, ёс суртахуунтай холбоотой нийгмийн
|
|
тогтолцоог бас судалдаг.
|
|