| |
ГНОЗИС: УТГА САНАА БА ГАРАЛ ҮҮСЭЛ
Шинэ өдрийн эхлэлийг тунхаглах ивээлт наран мэт Мөнхийн Гнозис энэ цагийн төөрөлдсөн түмний төлөө мандлаа.
Хуурамч, нэг хэвийн, тодорхойгүй таамаглалын болоод үнэмлэхүй хоосон бодлоос бүр мөсөн ангижраад өөрийгөө сонгож элит болсон ер бусын хүмүүсийн хүсэн тэмүүлсэн мэдлэгийн дүр төрхийг Гнозис хэмээх энэ үг дамжуулна.
Гнозис хэмээх үг нь бүх шинжлэх ухааны суурь шинжлэх ухаан гэсэн утгатай. Гэгээн онгодын урлагийн үр дагавар болвоос уран бүтээлчийг өөрийн урлагийн бүтээлтэйгээ нэгдэх хүртэл нь онгодыг нь оруулдаг учраас л трансценденталь илэрхийллийг тэд хамтдаа хослон бүтээх бөлгөө. Хэдийгээр Гнозис нь философи биш ч энэ нь хүний оюун санааны хөгжлийн түүхэн гинжин холбоог нийлүүлэгч холбоос юм. Мөн хүн бүхний ухамсрын болон танин мэдэхүйн үргэлжид асуулт болсон “Орших хийгээд эс оршихуйн” хачирхалтай гаргалгааны логик болоод нарийн хариултыг өгнө.
|
|
Гнозис нь шашин бус харин ч бүхий л цаг үе, газар орнуудын шашны тогтолцоо бүрийн үндэс суурь болох бурхан тэнгэртэй өөрсдийгөө ахин холбох зөв үндсэн зарчмуудыг өөртөө агуулдаг.
Гнозис буюу Гностизм хэмээх үгсийг олон янзаар тодорхойлох нь эдгээрийн жинхэнэ утга санааг хязгаарласан хэрэг юм. Энэ нь Гностик сэтгэлгээний хөгжлийг гүн гүнзгий судлахыг хүсэж буй бидэнд зарим бэрхшээлийг бий болгодог. Үнэн зөв баталгаатай эх сурвалжгүйгээр зарим судлаачид энэ сэдэвтэй хамааралтай олон ор үндэсгүй баталгаа нотолгоонуудыг гаргаж ирсэн юм. Яагаад гэвэл Гностик системийг бүрдүүлдэг анхны эх баримт болох зүйлсийн олонх нь өнөө үед үгүй болсон юм.
Толь бичгүүдэд Гнозис-ийг Грек гаралтай мэдлэг гэсэн утгатай үг хэмээн тайлбарладаг. Гнозис хэмээх үг нь хүн ба орчлон ертөнцтэй холбоотой физик болон метафизик үзэгдлийг тайлбарладаг тогтолцоо гэсэн гүн утга санаатай ажгуу.
|
|