Жинхэнэ шударга судлаач шинжээч нар Гностицизм-ийг бурхантай хүний оршихуйг холбох тайлагдашгүй оньсогууд мөн гээд уг холбоосын үр дагаваруудыг тайлахаар эрмэлзэж буй хүнд байх ухамсрын үйл ажиллагаатай холбоотой маш онцгой үзэгдэл юм хэмээн мэдэгдсэн билээ.

Гностицизмийн шинжлэх ухаан судлалыг үүсгэн байгуулагчид нь Chieslet (XVII зуун), De Beausabre ба Mosheim (XVIII зуун) нар байв. Гэхдээ XIX зууны эхэнд л Horn, Neander, Lewald болон Baur нарын хөдөлмөр уг судлалыг үнэхээр хөгжүүлсэн юм. Jacques Matter-ийн чухал бүтээл “Histoire critique du gnosticisme” (1823 онд Парист хэвлэгдсэн бөгөөд 1843 онд Страсбургт ахин хэвлэгдсэн) нь гностицизм дэх сонгодог бүтээлээр

 

удаан хугацааны турш байсан билээ.

Эдгээр бүх зохиолчид болон бусад олон хүмүүсийн гаргасан мэдээ баримтад өгсөн ойлголтоор бол “Хэрвээ гностицизмийг манай эриний эхний гурван зууны тэрсүү үзэлтнүүдийн ер бусын цуврал сургаалууд байсан гэвэл гностицизмийг сонирхох сонирхол нь зөвхөн архелогийн болох байсан… Гэхдээ Гностицизм бол хамаагүй илүү; Гностик хандлага нь ямар ч шууд дамжихуйгаас ангид агаад аяндаа гарч ирдэг билээ. Гностицизм бол нийгмийн болоод үзэл сурталын хямралын цаг үеэр европ болон дэлхийн бусад хэсэгт ямагт ахин үзэгдэж байдаг тэнгэрлэг оюуны үзэл санаа юм.”

 

         ГНОЗИСИЙН ГОЛ ЗҮЙЛС

     

2/9