ГНОЗИСИЙН ПРАКТИК ТАЛ

Онолууд нь асуудал, төөрөгдлөөр дүүрэн ертөнцийг буй болгосон. Сэтгэмж бодролыг буруу ашигласан нь хүн төрөлхтнийг эмх замбараагүй эх захгүй байдалд оруулав.

Ний нуугүй хэлэхэд шууд туршлагагүй мэдлэгийн хуримтлалын үр дүн нь зөрчилд, нөгөөтэйгүүр эсрэг тэсрэг санаа оюун тэмцэлд л хүргэдэг бөлгөө.

Дэлхийд дээд эрх мэдлийн төлөө тэмцэж буй хоёр чиглэл өнөө үед байгаа нь маргаангүй юм. Эхнийх нь спиритуалистик чиг хандлага бөгөөд бүх шашин, спиритуалистик сургууль, итгэл бишрэлийн тогтолцоо нь үүнийг бүрдүүлдэг юм. Хоёр дахь нь, өөрийн диалектиктэй материалистик чиг хандлага бөлгөө.

Спиритуалистик урсгал нь ганцаараа үнэнтэй хэмээн эл урсгалынхан хэлдэг бол шашингүй материалистик урсгалынхан манайх л үнэнтэй гэж ярьдаг. Спиритуалистик чиглэл болвоос Сүнс-Бурхадыг нэрнээс нь үл хамааран: Аллах, Брахма, Бурхан гэх мэт шүтдэг

 

бол Материалистик урсгал мөн л нэрнээс үл хамааран Матер-Бурханг шүтэх бөлгөө.

Тиймээс сэтгэхүйн хоёр урсгал байна. Хоёулаа л өөрсдийн онол дээр үндэслэгдсэн. Аль нь зөв юм бол? Зүүн тал нь уу эсвэл баруун тал нь уу?

Гэлээ гэхдээ, бид хувийн итгэл үнэмшлийг тань өөлөхийг хүсээгүй юм шүү, гагцхүү бид эдгээрийн аль аль нь үнэнийг үнэхээр мэдэхгүй гэдгийг хэлэх байна.

Спиритуализм болон материализмын хэт бишрэгчид ямар ч туршлагагүй байж онол, таамаглал болон магадлалаар ертөнцийг дүүргэсээр байна.

“Хүн өөрийн метафизик итгэл үнэмшилээ амьдралд хэрэгжүүлдэггүй бол ном судар ачаалсан илжиг мэт” хэмээх Мухаммедийн зүйр үг бий.

Онолууд залхмаар уйтгартай болсон төдийгүй зүйрлэвээс тохиролцож болох дэлгүүрийн бараа таваартай агаар нэгэн болжээ. Өөр юу гэж?

Зохиогчид ихэнхдээ бие биентэйгээ өөрсдийн номоороо зөрөлддөгөөс хөөрхий уншигч маань төөрөгдөл эргэлзээний

 
  ГНОЗИСИЙН ГОЛ ЗҮЙЛС      

1/5