гашууныг даван туулах нь зайлшгүй болдог. Гэтэл өнөөх онолууд нь зөвхөн бидний амьдралд гашуун нясуун хийгээд санаа зовних зүйлийг бий болгохын төлөө л хэрэглэгдэх ажээ.

Хөөрхий бодролтнууд бүхий л далайг ганц аяганд багтаахыг хүсэмжилнэ. Учир нь тэд их сургуулийг орчлонгийн бүх мэргэн ухааныг залж чадна тэр ч бүү хэл орчлон ертөнцийн бүх хууль тэдний хуучирсан академик дүрэм журам арга барилтай яв цав тохирох ёстой хэмээн итгэх ажгуу.

Бодрол сэтгэмж гаргагч хэнээтнүүд байгалийн бүх үл тайлагдам нууцыг бодрол сэтгэмжийн хязгаарлагдмал чадвараараа судлан шинжилнэ гэж эрмэлздэг. Бид бодол санаа ба бодрол сэтгэмж нь практик амьдралд өдөр тутмынхаа үүрэгт даалгаварыг биелүүлэхэд хэрэгцээтэй гэдгийг үгүйсгэсэн хэрэг бус. Гэхдээ бодрол сэтгэмжийнхээ тусламжтайгаар амьдрал ба үхлийн агуу нууцыг шинжлэн тайлна гэж хүсэх нь дуран авайгаар нянг, микроскопоор од эрхэсийг судлана гэж эрмэлзэхтэй төстэй юм.

 
  ГНОЗИСИЙН ГОЛ ЗҮЙЛС      

2/5