ЗАЙНЫ СУРГАЛТ

Домог үлгэрт өгүүлэгдэх Алтан үе хэмээх тэр цагт хүн төрөлхтнийг тэтгэж байсан дотоод мэдлэг судлалын жинхэнэ салбарт манай зайны сургалтаар дамжуулан нэвтрэхэд та бүхнийг урьж байна. Эртний ард түмэн дээд ухамсараа олох, түүнийг хайх явцдаа асар их хэмжээний мэргэн ухаан, билиг билгүүнийг хөгжүүлжээ. Хүмүүний дотоод гүнд оршигч уг ухамсарыг бид философит Дотоод Жинхэнэ оршихуй гэдгээр нь сайн мэднэ.

Эрт цагт хүн бүр уг мөнхийн билиг билгүүнээр тэтгэгдэж байсан бөгөөд энэ нь хүн бүрийг өөрсдийн дотоод мөн чанарт оршин буй тэнгэрлэг зарчимуудтайгаа холбогдохыг зөвшөөрдөг байв. Харин шинжлэх ухааны тусламжтайгаар бидний сайн мэдэх

 

болсон харьцангуй байдал болон механикжилтанд ертөнц бүхэлдээ захирагддаг учир шашны болон гүн ухаан урлагийн, шинжлэх ухааны орчин бага багаар уналтанд орох болсон. Энэ нь олон ариун дагшин газар орон мөхөж үгүй болох мөн өөрсдийнхөө талаар судлах буюу өөрийн дотоод үнэнийг танин мэдэх тал дээр үл тоох, хайхрамжгүй хандах хандлага руу хөтөлсөн байна.

Доройтолын уг үргэлжилсэн үйл явц нь биднийг “Кали Юга” (Санскрит үг) буюу “Хар эрин” хэмээх цаг үе рүү хөтөлж авчирсан. Эртний ариун ном судраас олдсон мэдээлэл болон уг салбар дахь алдартай эрдэмтэдийнхээр бол бид энэ хар эриний оргил үед нь буй аж. Бүхий л төрлийн зугаа цэнгэлд хэт донтох мөн чинадын болон мөнхийн зүйлсэд хүмүүс дургүйцэх хандлагатай болсон нь энэхүү

 
  МАНАЙ СУРГАЛТ      

1/11