| |
хар эриний онцлог шинж нь болж байна. Хүн өөрийн оршихуйн жинхэнэ зорилгоо гээн өөрийгөө умартахад доройтолын зам мөрөөр явдаг нь илэрхий. Өөрийн эгог өсгөн нэмэгдүүлэх болсон нь хүнийг амьтнаас ялгадаг ёс зүйн, ёс суртахууны, оюун санааны, гүн ухааны хэм хэмжээ зарчмуудыг уландаа гишгэхэд хүргэдэг байна. Ийм л учраас хүн хэмээгч нь эцэстээ хүн дүрст оюун ухаант араатнаас өөрцгүй болдог байна.
Өнөөдөр түүх биднийг “орших уу, эс орших уу” хэмээх философийн мөнхийн асуудлын өмнө авчирлаа. Энэ нь эртний суут хүмүүсээр батлагдсан:
“Хүн төрлөөс сахиусан тэнгэр болох уу эсвэл буг чөтгөр болох уу, бүргэд үү аль эсвэл хэвлээр явагч болох уу” хэмээх аксиом гэдэг нь илэрхий байна.
Ийм ч учраас бид “Гнозис нь тухайн нийгэмд буй нийгмийн үнэт зүйлс болоод бүх хүмүүний хүн чанар гээгдэж буй хямралын цаг үеүдэд голдуу үзэгддэг” хэмээн үзэж уг асуудлыг судалдаг судлаачидтай санал
|
|
нэгтэй байна.
Өнөөдөр бид иймэрхүү бодит илэрхийллийг харж чадахаар боллоо. Учир нь бид хэрэгт дуртай уншигч таньд Гностик антропологийг үндэслэгч, Олон Улсын Гностик хүрээлэнг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, Доктор Самаэль Аун Веорын орчин үеийн хүмүүнд тохируулан сэргээн сайжруулсан маш эртний Гнозисийн сургаалыг өргөн барьж байна.
Түүний гэрт, гэрэлт эрдэнэсийн мятрашгүй эрэлчин мөнхийн мэдлэгийн үндсэн зарчмуудыг бага багаар тэвчээртэйгээр судлан суралцах аятайхан боломж буй. Мөн хичээл хичээлээр шүүмжлэлт анализийн тусламжтай тэрбээр ариун шинжлэх ухаан болох мөнхийн ба универсаль философи “Гнозис”- ийн үнэн бодит зарчмуудыг шалгах боломжтой болох юм.
Бидний сэдсэн дээд зэргийн логиктой сурган хүмүүжүүлэх курс нь метафизик шинжлэх ухаанд анх хөл тавьж буй хэнд ч практик философийн ертөнцөд хялбархан нэвтрэх боломжийг оюун ээдрээ, ойлгомжгүй нэр томъёоны аль нь ч
|
|