| |
ТАНИЛЦУУЛГА
Бид бүхний, Гностик Олон Улсын байгууллага нь ердийн нэгэн хүрээлэн биш гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Энэ нь өнгөрсөн одоо, ирээдүйн гнозисийг дамжуулагч зэвсэг юм.
Мөнхийн гнозис нь бүхий л үеийн мэргэн ухаан бөгөөд энэ нь мөнхийн, бодит үнэнийг дамжуулахын тулд өөр өөр газар нутаг цаг үеүдэд ялгаатай хэлбэр төрх, бэлэгдлийг буй болгодог байна.
Өдгөө 21-р зуунд гностикийн хүрээлэн нь уг эртний мэдлэгийг түгээгч болж байна.
AGEAC нь гүн ухаан, соёл, шинжлэх ухааны олон улсын байгууллага юм. AGEAC-ийн гишүүд нь өнгөрсөн үеийн агуу мэдлэг болох гностикийг судлах, мөн өнөө үед түгээхийг зорилгоо болгож байна.
|
|
AGEAC (Шинжлэх ухаан, соёл, антропологи судлалын гностик нийгэмлэг)-нь байгалиас хүнд заяагдсан материаллаг болон оюун санааны хязгааргүй боломж, чадварыг хөгжүүлэх, гностик судлал дахь мэдлэгийн тусламжтайгаар амьдралдаа өөрийгөө танин мэдэхээр тэмүүлж буй бүхий л хүмүүст туслах зорилготой ашгийн бус соёлын хүрээлэн юм.
AGEAC нь 70 гаруй ном болон тоо томшгүй олон лекцийг 1948 оноос хойш хүн төрөлхтөнд түгээсэн бөгөөд доктор Самаэль Аун Веорын сургаалд түшиглэдэг. Тийм ч учраас уг хүрээлэн нь энэхүү суут хүний амьдралынхаа туршид бүтээн хөгжүүлсэн сургаалд үндэслэдэг юм.
AGEAC нь ямар нэгэн хувийн хүсэл зорилго, ашиг сонирхлоор бий болсон хүрээлэн биш билээ.
|
|