| |
ЗОРИЛГО
AGEAC нь соёл боловсролын байгууллага бөгөөд ямар нэгэн улс төр, шашны зорилго агуулдаггүй. Энэ ч үүднээс доорх тодорхой зорилгуудыг авч үздэг:
1.
Төрөл бүрийн тархмал соёлуудыг судлах, мөн түүхийн туршид тэдний бий болгосон ололт амжилтуудыг дэмжих.
2.
Шинжлэх ухаан, соёлын байгууллагуудтай үндэсний болон олон улсын төвшинд, соёл, шинжлэх ухаан, урлагийн хамтын ажиллагааг бий болгох.
3.
Антропологи болон түүнтэй холбоотой салбар ухааны номын сан, соёл мэдээллийн төвүүдийн үүсэл, үйл ажиллагааг дэмжих.
4.
Түүхэн үнэт зүйлсээ хадгалах үүднээс дэлхий дээрх соёл иргэншилт хүмүүсийн бий болгосон ардын мэргэн ухаан, гүн ухаан, хэл шинжлэлийн эх сурвалжийг судлах.
|
|
5.
Ерөнхийдөө эдийн засгийн чадавхи, хүний хөгжлийг дэмжихийн тулд хүмүүний оюун ухаан, ёс суртахуун болон сэтгэл зүйг нь сайжруулан хүн төрөлхтний амьдралд ашиг тус бүтээх.
6.
Дэлхий даяарх бусад антропологийн төвүүдтэй нөхөрсөг харилцаа болон хамтын ажиллагаатай байх.
7.
Үндэсний болон олон улсын хэмжээний бага хурал, семинар, олон нийтэд зориулсан лекц, уулзалтуудыг, антропологийн бусад байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулах.
8.
Бүхий л цаг үед, өөр өөр газар оронд үүссэн оюун санаа, шинжлэх ухаан, урлаг, философийн ялгаатай урсгал чиглэлийг судлан шинжлэх.
9.
Янз бүрийн соёлд тусч буй ертөнцийг үзэх үзэл, хийсвэр илэрхийллүүд, түүнчлэн шашин болон нийгэм судлалын олон янзын ойлголтуудын ач холбогдол, мөн чанарыг судлах.
|
|